Нурууны уламжлалтын чиглэлийн мэргэшсэн эмчилгээ үйлчилгээг дэлгэрүүлэх, нугалмын хөдөлгөөнт засал, сэргээн засах эмчилгээг хүртээмжтэй хүргэх зорилгоор Алтанмед эмнэлэг нь Баянгол дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Универсаль Мед эмнэлнийн 13-р давхарт салбараа байгууллаа..
Уламжлалт анагаах ухааны үзлэг оношилгоо, судас барих, зүү эмчилгээ, бумба эмчилгээ, төөнүүр засал, хоржи эмчилгээ, шивүүр-самнуур засал, монгол эм тангаар үйлчилж байна.
Монгол улсын оношилгоо, эмчилгээний стандартын дагуу орчин үеийн үеийн сэргээн засах болон мэдрэлийн дагнасан тусламж үйлчилгээг мэргэшсэн хамт олон үзүүлж байна.
Нугалмын хөдөлгөөнт заслаар хүзүүний хэсэгт ашиглах 38 техник, сээрний хэсэгт ашиглах 23 техник, бүсэлхий ууцны хэсэгт ашиглах 17 техник, нийт 78 техникийг хөгжүүлээд байна.
Нурууны өвдөлтийн үеийн физик эмчилгээ болох УВЧ, улаан гэрэл, лазер, электрофорез, хүзүүний болон нурууны татлага эмчилгээ, ивээс эмчилгээ, агаарын даралтат массажаар үйлчилж байна.
Нурууны мэргэшсэн иогийн багш-эмчийн удирдлага дор нурууны иогийн хичээлийг зааж байна. Анатоми, физиологи болон нугалмын гажилтын мэдлэгтэй багш-эмч нар хичээлүүдийг заадаг.
Алтанмед эмнэлэг нь нурууны эмчилгээ, үйлчилгээнээс гадна зөв дадал хэвшлийн сургалтыг тогтмол зохион байгуулдаг ба иргэд болоод мэргэжлийн хүмүүст зориулсан тусгай хөтөлбөрөөр хичээлээ заадаг.