Нурууны уламжлалтын чиглэлийн мэргэшсэн эмчилгээ үйлчилгээг дэлгэрүүлэх, уламжлалт анагаахын их эмч нарыг нугалмын хөдөлгөөнт заслын аргад суралцаж чадваржих бааз эмнэлэг болгох зорилгоор Алтанмед эмнэлэг нь Хан-уул дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэр анхны салбараа байгууллаа. Монгол эмч нарын санаачлан боловсруулсан нугалмын хөдөлгөөнт заслын аргад мэргэшсэн уламжлалт ангаахын их эмч нар энэ эмнэлэгт ажилладаг. Уламжлалт анагаах ухааны зүү төөнө, бүх төрлийн бариа , бумба зэрэг аргууд, УВЧ ба инфра туяаны шарлага, хүзүү ба нурууны татлага зэрэг сэргээн засах эмчилгээний аргуудаас сонгон 9-10 нэр төрөл бүхий хавсарсан эмчилгээг нурууны бүх төрлийн өвчний үед хийж үйлчилнэ. Бусад уламжлалт анагаах ухааны чиглэлийн эмнэлгүүдээс нурууны бүх хэсгийн гажилтыг засах үйлчилгээтэй нугалмын хөдөлгөөнт заслын арга болон ивээс эмчилгээний арга гэсэн хоёр шинэ аргыг ашигладгаараа голлох ялгаатай юм.
Уламжлалт анагаах ухааны үзлэг оношилгоо, судас барих, зүү эмчилгээ, бумба эмчилгээ, төөнүүр засал, хоржи эмчилгээ, шивүүр-самнуур засал, монгол эм тангаар үйлчилж байна.
Монгол улсын оношилгоо, эмчилгээний стандартын дагуу орчин үеийн үеийн сэргээн засах болон мэдрэлийн дагнасан тусламж үйлчилгээг мэргэшсэн хамт олон үзүүлж байна.
Нугалмын хөдөлгөөнт заслаар хүзүүний хэсэгт ашиглах 38 техник, сээрний хэсэгт ашиглах 23 техник, бүсэлхий ууцны хэсэгт ашиглах 17 техник, нийт 78 техникийг хөгжүүлээд байна.
Нурууны өвдөлтийн үеийн физик эмчилгээ болох УВЧ, улаан гэрэл, лазер, электрофорез, хүзүүний болон нурууны татлага эмчилгээ, ивээс эмчилгээ, агаарын даралтат массажаар үйлчилж байна.
Нурууны мэргэшсэн иогийн багш-эмчийн удирдлага дор нурууны иогийн хичээлийг зааж байна. Анатоми, физиологи болон нугалмын гажилтын мэдлэгтэй багш-эмч нар хичээлүүдийг заадаг.
Алтанмед эмнэлэг нь нурууны эмчилгээ, үйлчилгээнээс гадна зөв дадал хэвшлийн сургалтыг тогтмол зохион байгуулдаг ба иргэд болоод мэргэжлийн хүмүүст зориулсан тусгай хөтөлбөрөөр хичээлээ заадаг.