Бариа заслын төрлүүд





Бариа заслыг зорилгоос нь хамааран эмчилгээний бус ба эмчилгээний гэж хоёр хуваана.

I. Эмчилгээний бус бариа засал

IIЭмчилгээний бариа





Бариа заслын төрлүүд: Бариа заслыг зорилгоос нь хамааран эмчилгээний бус ба эмчилгээний гэж хоёр хуваана. I. Эмчилгээний бус бариа засалд: o Бие махбодыг сэргээх, чийрэгжүүлэх o Тайвшруулах, ядаргаа тайлах o Урьдчилан сэргийлэх зорилгоор хийх тайвшруулах иллэг бариа, түүнчлэн гоо сайхны иллэг, спортын булчин суллах, чангалах массаж зэрэг бариа засал хамаарагдана. II. Эмчилгээний бариа Аливаа өвчнийг анагаах зорилгоор тухайн өвчин эмгэгт тохируулан хийж байгаа бүх төрлийн бариа заслыг эмчилгээний бариа засал гэнэ. Энэ бариа засал нь дотроо олон төрөл байдаг бөгөөд хий цусны гүйдлийг сайжруулж булчин суллах чиглэлээр илүү ашиглагддаг. Удаан жилийн турш ард түмний дунд ашигласан тул арвин их туршлага хуримтлагдсан бөгөөд хүмүүс ач холбогдлыг нь сайн мэддэг. Тухайлбал Монголд хөгжсөн тархины доргилтыг засах барианы арга бол эртнээс ашиглагдаж үр дүн нь нотлогдсон, дэлхийн өөр улс орнуудад бараг ашиглагддаггүй өвөрмөц арга юм. Гэхдээ бариа, засал гэдэг бол 2 өөр төрлийн ойлголт юм шүү. Бариагаар булчин суллаж, цусан хангамжыг сайжруулж болох ч нурууны мурийлт гажилтыг засдаггүй. Тусгай заслаар л засах боломжтой. Бариа хийж булчин шөрмөсийг сайтар суллаж бэлтгэхгүйгээр засал хийх боломжгүй, гэмтэх магадлалтай. Тиймээс бариа засал 2 эмчилгээг ялгаж сурах хэрэгтэй шүү.